Thursday, January 6, 2011

МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ЦАХИМ НОМЫН САН УДАХГҮЙ НЭЭГДЭНЭ

Цахим ертөнц өнөөдөр дэлхий дахины соёлын хэрэглээг бүрнээ тодорхойлж, XXI зууны зохиолч уншигчийг холбох хядгааргүй боломжийг бидэнд олгож буй билээ.
Соёл Яруу Найргийн Монголын Академи үндэснийхээ утга зохиол, оюун соёлын үнэт зүйлсийг улам өргөн цар хүрээтэй түгээн дэлгэрүүлэх зорилгоор www.muzo.mn цахим номын санг байгуулж, ирэх Дэлхийн яруу найргийн өдрөөр нээлтээ хийхээр ажиллаж байгаа аж.
Энэхүү цахим номын сан нь монголын эртний болон орчин үеийн яруу найраг, хүүрнэл зохиол, шүүмж судлал, хүүхдийн уран зохиол, орчуулгын шилдэг бүтээл зэрэг төрөл зүйлийг багтаасан хязгааргүй хуудастай томоохон номын сан байх бөгөөд монголын эрт эдүгээгийн бүтээлтэй нэгэн дороос хамгийн шуурхай танилцах орон зай ба хурдыг уншигчдад олгож буйгаараа онцлог юм.
Энэхүү цахим номын сан нь англи, монгол хоёр хэл дээр ашиглах боломжтой бөгөөд манай дэлхийн өнцөг булан бүрд зочлон очиж уншигчидтайгаа уулзаж, уран бүтээлээ толилуулах боломжийг олгох энэхүү төслийг Соросын Сангийн соёл урлагийн бүсийн хөтөлбөр, Монголын Урлагийн зөвлөл дэмжиж байгаа ажээ. .
Шинэ эриний хурд хийгээд боломж улам бүр өсөн нэмэгдсээр байгаа эдүгээ цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, мэдээллийн зууны уншигч олондоо уран бүтээлээ хүргэхийн тулд эрч хүчтэй ажиллах шинэ боломжийг Монголын зохиолчдоо олгож байгаа нь монголын соёлын амьдралын нэгэн содон мэдээ болж байна.